Labels
- jenny (3)
- photos (1)
- ведио хичээл (5)
- гэр бүлийн зураг (1)
- гэрээс сургууль орох зам (1)
- санал асуулт (1)
- Түүхийн хичээл (20)
- Х.Оюунчимэг (75)
- чөлөөт (5)
Tuesday, October 13, 2009
Тангуд
12-р зууны сүүлийн хагаст монгол газар нутагт Хамаг Монгол, Хэрэйд, Мэргид, Татар, Найман зэрэг олон арван нүүдэлчин аймгууд мөнхийн дайн дажинтай байлаа. Хамаг Монгол аймгийн ханаар 1189 онд өргөмжлөгдсөн Чингис Хаан улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг өөртөө нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан байна. Нүүдэлчин аймгуудын нэгдлийг хөрш зэргэлдээ орнууд эерэгээр хүлээж авсангүй. Улмаар улс төр, эдийн засгийн зөрчил нь дайн үүсэх шалтгаан болж Чингис хаан Зүрчидийн Алтан улс, Тангуд болон Хорезм эзэнт улсад цэрэглэн халдаж цаашлан Азербайджан, Гүржийг эзэлж Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохьжээ. Тангудын эсрэг хийсэн сүүлчийн аян дайндаа Чингис хаан өвчнөөр таалал төгссөн бөгөөд өөрийн байгуулсан эзэнт улсаа хүү нартаа гэрээслэн үлдээжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment