Tuesday, October 13, 2009

Рязаний Юрий Егоревич ван

. Рязаний Юрий Егоревич ван орос нутагт аюул учирч байгаа тухай харанга дэлдэж бусад вангуудад хандаж хамтран тэмцэхийг уриалахад нь ганц нь ч хариу өгсөнгvй. Тэгээд Монголын морин цэргийг хилийн орчим тосон байлдахаар шийдэж Воронежийн ой руу цэрэг явуулсан нь хvч тэнцвэргvй тулалдаанд хядуулжээ.

Бат хаан 1237 оны 12 дугаар сарын 16-нд Рязань хотыг бvслэлт хийж эхнэр, охидуудаа авчран тушаах тухай тулган шаардлагынхаа хариуд "Биднийг амьд байгаа цагт горьдсоны чинь гарз!" гэсэн хариу авч дайралтын багууд байгуулж цайз руу зогсолтгvй дайралт хийсээр 21 -ний өдөр хотод нэвтэрч ихээхэн хохирол амсаж байж эзлэв

No comments:

Post a Comment

Холболт