Tuesday, October 13, 2009

морин цэрэг баруун-өмнөд

Бат хаан буцах замдаа жижигхэн Козельск хотыг бvслэлт хийж дөрвөн мянган цэргээ алдаж сая нэг хотод нэвтэрч "чөтгөрийн хот" гэж харааж бvх оршин суугчдыг нь тvvний дотор балчир хvvхдvvд, эмэгтэйчvvд, өтгөс хөгшдийг ч амийг хэтрvvлэлгvй, цөмийг хядаж бvх байшин барилгыг тvймэрдэж хэрмийг нураажээ.

Бат хаан хээр талд их цэргээ амрааж хvчээ сэлбэсний дараа оросын өмнөд болон баруун нутгийг эзлэхээр 1239 онд дахин халдаж Переяславль, Чернигов хотуудыг дараалан эзлэж Киев хотыг бvсэлж чулуу шидэгч, хана цөмлөгч төхөөрөмж хэрэглэж хотын оршин суугчдын шургуу эсэргvvцлийг дарж 1240 оны 12 дугаар сарын 6-нд эзлэжээ. Дараа нь монголын морин цэрэг баруун-өмнөд оросын Волынийн болон Галицийн ван улсын нутгийг тvйвээж зvvн-хойд нутагт давшин ирэхэд хvн ам нь гvн битvv ойд нуугдаж амьд гэрчээ

1237-1240 онуудад Бат хаан оросын хот, тосгодыг vнс нурам болгон хувиргаж олон арван мянган хvнийг боол зарц болгон нутагтаа илгээж байлаа. Вангуудын цэргийн нөхөрлөлvvд дараалан хvйс тэмтрvvлж орос нутаг өмгөөлөн хамгаалах хvнгvй болжээ. Оросын вангууд эзлэн тvрэмгийлэгчдийн эсрэг хамтран тэмцэхгvй байснаар бvгд тус тусдаа хичнээн ч шургуу эрэлхэг тулалдсан ч ялагдсаар байсан юм

No comments:

Post a Comment

Холболт