Tuesday, October 13, 2009

Эжоу хот

Хубилай Мухулайн ач Бахадур ноёнтой зөвлөөд энэ бол цуу яриа байж болох юм. Тиймд нэг их анхаарах хэрэггүй юм гэж шийджээ. Гэвч тэд Баралусын Булаган-Колчагай ноёны хүү Орке ноёныг Мөнхийн хуаран руу баттай мэдээ авахуулахаар илгээжээ.
Тэрээр хаан ахын бие барсан мэдээг сонсмогц гэнэт ухаан орон, нойрноос сэрсэн мэт удтал зүүрмэглэн суусан газраас шаламгайлан хөдөлж хэдхэн өдрийн дотор өмнөх дөрвөн жилийн туршид яваад туулж бараагүй хол замыг гэтлэн Хуашуй голыг гаталж, Да-шен-гуан боомтыг өнгөрөн Сүн улсын харуулыг цохиод Жинху нуурын газрыг дайран Хөх мөрнийг Янлу-бу олмоор гатлан Мөнх хааны удтал хүсэмжилсэн Эжоу хотыг хүчлэн довтолжээ.

No comments:

Post a Comment

Холболт