Tuesday, October 13, 2009

Цэргийн зохион байгуулалт

Монголын цэргийн зохион байгуулалт нь тал нутгийн уламжлалт систем болох аравтын тооллын системд тулгуурлагджээ. Арван цэрэг нэг аравтыг, арван аравт нэг зуутыг, арван зуут нэг мянган буюу мянгатыг, арван мянган нэг түмтийг бүрдүүлж байв.
Монголчууд Хүннү болон Викингүүдтэй адил зөвхөн хөдөлгөөнт дайд тулгуурласангүй, бүслэлт хийн байлдахдаа гаргуун байлаа. Эзлэгдсэн болон дагаар орсон улс орнуудаас цэргийн мэргэжилтнүүдийг өөрсдийн талд ажиллуулж байсан бөгөөд Хятад, Кидан цэргийн инженерүүдийн тусламжтайгаар хэрэм хотуудыг нураах оньсон төхөөрөмж, дэлбэлэх, шатаах зориулалтын галт зэвсэг хийхдээ мэргэжсэн байв.

No comments:

Post a Comment

Холболт