Tuesday, October 13, 2009

байлдаан

Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна.
Урианхайдаа жанжины цэрэг Сүн Улсын 30 мянган цэргийг хиар цохин 200 хөлөг онгоцыг нь буулган авав. Гэтэл Хубилайн зүгээс дайныг шуурхайлах талаар идэвхтэй санаачилга гаргахгүй байгаа нь дайныг удаашруулахад хүргэжээ. Хубилай тэр үед дайны талбарт бус, бүх хэргийг Урианхайдайд даатгаад Бээжинд амар жимэр сууж байв.

No comments:

Post a Comment

Холболт