Tuesday, October 13, 2009

Монголчууд хурдыг чухалчилж байсан

Монгол арми бэлтгэл сургуулилалт өндөртэй, чанд дэглэмтэй, маш хурдтай арми байв. Монголчууд хурдыг чухалчилж байсан бөгөөд морьт цэргүүд нь бусад улсуудаас харьцангүй хөнгөн хуяглагдсан байжээ. Мөн монгол армийн нэмэлт хүчнүүд бие даан дайнд оролцдог байсан бөгөөд ингэснээр армийн хөдөлгөөнийг хурдасгадаг байв.
Монголчууд аян дайнд явахын өмнө дайсныхаа газар нутаг болон цэргийн талаар нарийн мэдээлэл цуглуулж маш сайн төлөвлөсний эцэст морддог байв. Нарийн сайн төлөвлөсний хүчинд Монголчууд хэд хэдэн фронтод зэрэг тулалдах чадвартай байжээ. Тал нутгийн уламжлал ёсоор 15 - 60 насны бүх эрчүүд дайнд оролцдог байв

No comments:

Post a Comment

Холболт