Tuesday, October 13, 2009

бат хаан

Монголын эзэнт гvрний хаан, 1236-1242 онуудад Дорнод болон Төв Европт хийсэн аян дайныг удирдагч Батхаан нь аугаа байлдан дагуулагч Чингис хааны ууган хvv Зvчийн хvv болон төрж эцгийнхээ гэрээслэл ёсоор Аралын тэнгисээс баруун, баруун-хойд зvг орших Монголын эзэмшил нутгийг захирах болжээ.
Чингис хааны гурав дахь хvv Өгөөдэй тvvнд эцгийнх нь эзэмшил нутаг болох Кавказ, Хорезмийн хаант улсын нутгийг 1227 онд таслан өгчээ. Тvvнд ногдсон нутаг нь тvvний байлдан дагуулах өрнөдийн орнуудтай хиллэж байв.

No comments:

Post a Comment

Холболт