Tuesday, October 13, 2009

хуарангийн ойролцоо

Монголын цэрэг унгарын цэргийг залилж хээр тал газар гаргах зорилгоор Сайо голын зvг зориуд ухарчээ. Унгарын хаан 1241 оны гуравдугаар сард холбоотны цэргээ Сайо голын эрэг дээр хуарагнан бууж хөсөг тэргээр эргэн тойрон бэхлэлт хийж голын ганц гvvрийг хамгаалалтад авав. Гэтэл Монголын морин цэрэг ШӨНӨ дөлөөр гvvр, голын бvх гармийг булаан авч холбоотны цэргийн хуарангийн ойролцоо довууд дээр хээрийн хуарангаа байрлуулав. Рыцариуд монголын цэргийн хуаран руу дайралт хийсэн ч суман мөндөр, шидсэн чулуунд өртөн байрлалдаа буцжээ. Рыцарийн дахин нэг баг цэрэг дайралт хийхэд монголын морин цэрэг бvслэн устгаж холбоотны цэрэгт дунай мөрний зvгт ухрах бололцоо олгомогцоо араас нь 6 хоног мөрдөж хэсэг хэсгээр нь таслан устгасаар Пешт хотод нэвтэрч чаджээ.

No comments:

Post a Comment

Холболт