Tuesday, October 13, 2009

Чөлөөт Новгород хот

Энэ зуур Владимирийн Их ван Юрий Всеволодич Сити голын эрэг дээр цөөнгvй цэрэг төвлөрvvлж оросын бусад нутгаас ирэх цэргийг хvлээж байтал монгол-татарын цэрэг хvчээ хуралдуулахаас нь өмнө амжиж цохилт өгөхөөр замд яаравчлан гарч Владимир, Тверь, Ярославь хотуудын зvгээс зэрэг ойртон очиж 1238 оны гуравдугаар сарын 4-нд оросын цэрэг рvv гэнэт дайрч богино хугацаанд хиар цохижээ.
Энэ ялалтын дараа Бат хааны цэрэг Чөлөөт Новгород хотыг зvглэн замд гарсан ч хаврын шавар шалбаагт морьдын хөл нь шигдэж урагшлах бололцоогvй болсон тул Торжок хотыг бvслэлт хийж хоёр долоо хоногийн дараа эзэлж, дөрөвдvгээр сарын эхээр Новгород хот руу хоёр зуун километр ойртсоноо гэнэт өмнө зvг рvv буцжээ.

No comments:

Post a Comment

Холболт