Thursday, November 26, 2009

Илтгэл хэрхэн бичих тухай








  1. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
  2. Шинэ санаа дэвшүүлсэн байх 
  3. Санаагаа зөв товч тодорхой дэвшүүлсэн байх
  4. Практик ач холбогдолтой байх
  5. 5,Илтгэл удирдагчтай байх
  6. Илтгэл 5-10 хуудсанд багтах ингэснээр илтгэл нуршигдахаас сэргийлнэ.
  7. Илтгэл Удирдагчтай байх Шаардлагатай.
Эрдэм шинжилгээний илтгэлийн дараалал
1. Хураангуй: Яаж судалгаа хийсэн талаархи Товч бичиж, илтгэлийнхээ ерөнхий санааг дэвшүүлнэ.
2. Түлхүүр үгс: Уг илтгэлд гарах судалгааны ерөнхий ойлголт үгнүүд байх
3. Оршил: Судагааны байдал {Уг сэдвээр урьд өмнө ямар эрдэмтэн ямар бүтээл хийж байсан, тэрхүү бүтээл нь уг бүтээллээс юугаараа ялгаатайг товч тодорхой бичих, } мөн бүтээлдээ холбогдох судалгааны материал болон бүтээлийг ашиглаж болно.
4. Сэдвээ сонгон авсаны учир: Та уг сэдвийг сонгон авсаны учир болон, таны сонгон авсан сэдэв юугаараа ач холбогдол өгч байгаа талаар бичнэ.
5. Судалгааны ач холбогдол: Уг сэдвийг сонгон бичсэний эцэст хэнд ямар ач холбогдол үзүүлэх талаар бичнэ. Уг судалгааны эцэст гарах ур дүнгийн талаар бичих.
6. Судалгааны арга: Аливаа судалгаанд Шинжлэх ухааны тодорхой аргыг хэрэглэхгүйгээр уг судалгаа амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр судалгааны сурвалжлага хийх, анкет бөглүүлэх, ажиглалт хийх, харицуулах, мөн туршилт хийх зэрэг аргууд байдаг. Энэхүү олон аргуудаас зэрэг судалгаа хийвэл судалгааны хийсвэр байдлыг үгүй болгох буюу чанарыг бий болгох юм. 7. Үндсэн хэсэг: Өөрийн санаагаа дэвшүүлэн батлах, Мөн энэ хэсэгтээ та судалгаанд холбогдох судалгааны эсрэг баримтыг ашиглаж болно. 8. Дүгнэлт: Дүгнэлтэнд сонгосон сэдэв материалын талаархи өөрийн дүгнэлтийг бичих бөгөөд та энэ хэсэгтээ эцсийн дүгнэлтийг гаргаж өгнө 9. Ном зүй: Ашигласан материал
10. Илтгэлдээ та иш татсан зохиолууд {зохиол сурвалж бичгүүдээс хэсэгчлэн оруулж өгнө гэсэн үг} оруулж өгч болно энэ таны судалгааны ажлыг илүү эрдэм шинжилгээний үндэс, баримт нотолгоотой болгож өгдөг. Танд зөвлөхөд: Судлаач нь өөрийн судлагааны бүтээлийн үнэ цэнэ уг бүтээлийг олонд таниулан хүргэх үйл явцтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр судлаач хүн та судлагч хүнийхээ хажуугаар нэгэн зэрэг маш сайн илтгэгч байх шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр ЛЕКТОР /илтгэгч/ -д хүргэх зөвлөмж гэж байдаг байна. Үүнийг танд толилуулбал:Лектор гэрэлтэйхэн газраас нүүр царайгныхаа байдлаар илэрхийлэн гаргах ёстой. Лекц бэлтгэхдээ Уг сэдэвт шууд буюу шууд биш холбогдох сонирхолтой материал цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохио. Ярих зүйлээ найруулгын хувьд сайтар боловсруулж чанга дуугаар уншиж үзвэл бүр сайн. Лектор болох гэж байгаа буюу чөлөөтэй тайван ярих чадвар хараахан эзэмшээгүй хүмүүс лекцээ бичиж бэлтгэх нь илүү ашигтай. Лектор энгийн хувцасласан байх ёстой. Хувцас хэтэрхий гял цал/этгээд хурц өнгөтэй, дэндүү дэгжин маягын/ юмуу, эсвэл хиртэй навсгар байх нь хүмүүст тааламжгүй сэтгэдэл төрүүлнэ. Лекторын байдал цугларагчдын сэтгэл санаанд яриа эхлэхээс бүр өмнө тэнхимд орж ирэнгүүт нөлөөлж эхлэдэг болохоор үүнийг санаж байх нь зүйтэй. Лекц эхлэхийн өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал толгойдоо уридаар бодож, яв цав болго. Хэрэв лектор хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй, тайван итгэлтэй ярьж чадна. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж сэтгэл зовох явдал өмгөөлөгч, дуучин, хөгжимчин зэрэг хүмүүст олонтоо тохиолддог сэтгэл зовох явдал шинэ залуу лекторд үлэмж саад болдог. Сэтгэл догдлох явдал хэзээд байх боловч дадлагажихын хирээр багасдаг. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш аль болох энгийн бөгөөд Утга төгөлдөр хийх хэрэгтэй. Ярианы өнгө нь итгэл төгс байда, итгүүлэх хүч ёадал шингэсэн байх ёстой. Ярианы өнгийг өргөж болох боловч өгүүлбэр бүрийн Тэр ч байтугай үгс тус бүрийн утга санаа ач холбогдолтойгоо уялдуулан дуу хойлооныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өндөр дуугаар ярьж байснаа гэнэт зог тусам дуугаа намсгаж дууныхаа өнгийг өөрчлөх нь заримдаа сайн байдаг. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг. Яриа хоорондын завсарлагын /пауз/ ач холбогдлыг санаж бичлэгтээ тэмдэглэх нь зохимжтой. Дохио хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх нь чухал. Утга санаа илэрхийлэх хөдөлгөөн /гараа өргөх, нудрага зангидах, огцом хөдлөх/ зэрэг нь тухайн өгүүлбэр зарим үгний утга санаа ач холбогдолтой уялдаж ярианы хүчийг нэмдэг. Тайзан дээр холхиж явах, хоёр хөл дээрээ байнга сэлгэх, босож суух зэрэг давтагдсан хөдөлгөөн хийх хэрэггүй.Сонсогчийг хэсэг хэсгээр нь байна байна харж байх нь /ялангуяа багавтар танхимд/ ашигтай. Учир нь өөрийгөө арж байгаа сонсогчдыг лектор хааяа харж байх нь тэдэнд тааламжтай байдаг. Ямарч тааламжгүй байдалд биеэ барих чадвар, хатуу тэвчээр лектор хүнээс шаарддаг. Шуугианы тухайд бол чимээгээ аядахыг анхааруулаад яриагаа үргэлжлүүл. Хэрэв лекц эхлэхийн өмнө танхимд мэдэгдэхүйц шуугиантай, танхимд суугчдын сэтгэл санаа тогтворгүй байвал сонсогчдыг анхаарлаа төвлрүүлж чимээгүй болгоход чиглэгдсэн өгүүлбэр хэл. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа лекцийн эцэс, сүүлд ярих нь нэн хортой. Сонсогчид нэг хэвийн яриагаар лекцээ эхэлдэг лекторыг төдийлөн таашаадаггүй. Ярианы нэг төрлийн яриа давтахгүй, нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал. Флобер, Мопассан нар нэгэн сэдвийн дотор нэг үгийг 200 хүрэхгүй мөрийн дотор давтахгүй байхыг зөвлөдөг байжээ. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэг оруулж болно. Гэхдээ түүнийгээ тухай бүрт тайлбарлах хэрэгтэй. Тайлбар нь товчхон маш оновчтой байх ёстой. Ойлгомж муутай егөө ёгт үгнүүдийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр лекцээ амжилттай болгохын тулд: сонсогчдын анхаарлыг татах Сонсогчдын анхаарлыг яриа дуустал бариж байх хэрэгтэй. Сонсогчдын анхаарлыг татна гэдэг хамгын хэцүү ажил. Ингэхлээр лекторын ярианы эхлэл хамгийн энгийн ойлгомжтой бас сонирхолтой бай хэрэгтэй, сонсогчдыг анхаарлыг дуусан дуустал барьж байх хэрэгтэй. Анхаарлыг татах удиртгал үг маш олон янз, Иймээс үг яриагаа бодож цэгнэж эргэцүүл. Энэ бол тэр аяараа бүтээлч ажиллагаа юм. Лекторын гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрэв санаа нь нэгээс нөгөөд үсэрч дүүлээд тасалдаад байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тэгэхээр яриагаа нэг нь нөгөөгөөсөө урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй. Сайхан яриа гэдэг бол энгийн тод ойлгомжтой, утга төгөлдөр байхыг хэлнэ. Хэрэв таны өөрийн утга төгөлдөр байдал дутагдаад байвал Мэргэдийн онч мэргэн үг хэрэглэж болох юм.

No comments:

Post a Comment

Холболт