Tuesday, September 29, 2009

cудалгаа

Нэгдүгээр ангид 8нас хүрсэн хүүхэд ордог бөгөөд нас ба анги нь бараг функцийн хамааралтай байдаг. Анги өсөх тусам энэ нь хамаарал нь тун багаар суларч болно.(зарим хүүхэд анги улирах шалтгаанаар гэх мэт) гэсэн ч энэ тохиолдолд нас ба анги нь маш нарийн нягт корреляцийн хамааралтай байна. Өөрөөр хэлбэл бид хүүхдийн насаар хэддүгээр ангид сурдагийг нь дөхүү хэлж чадна. Санамсаргүй хэмжигдэхүүнүүдийн хоорондын статистик хамааралд
a. Хувьсах хэмжигдэхүүн бүр санамсаргүй байх
b. Санамсаргүй хэмжигдэхүүнүүд нь хамтын хэвийн тархалттай
байх гэсэн хоёр үндсэн шаардлага биелэгдсэн нөхцөлд корреляцийн шинжилгээг явуулна. Өөрөөр хэлбэл туршилт ба ажиглалтын утгууд нь олон хэмжээст хэвийн тархалттай эх олонлогоос сонгогдсон санамсаргүй хэмжигдэхүүн байх
тохиолдолд корреляцийн шинжилгээний аргууд хэрэглэнэ.

No comments:

Post a Comment

Холболт