Labels
- jenny (3)
- photos (1)
- ведио хичээл (5)
- гэр бүлийн зураг (1)
- гэрээс сургууль орох зам (1)
- санал асуулт (1)
- Түүхийн хичээл (20)
- Х.Оюунчимэг (75)
- чөлөөт (5)
Tuesday, October 13, 2009
мөнх хаан
Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж. Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн өмнөд Сүн улсад хийх аян дайн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн туршид сунжран удаашрав. Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна.
бодлого
Энэ коеффициентийг тооцоолохийн тулд эхлээд Xба Y-ийн утгуудийг өсөх дарааллаар нь эрэмбэлнэ. (рангална), dнь эдгээр Xба Y-ийн рангуудын ялгавар бөгөөд эдгээрийг тооцож квадрат зэрг дэвшүлж нйилбэрийг нь авна. Хэрвээ X,Y-ийн ранг хоёулаа тохирч байвал ∑▒d^2 =0 буюу rs=1 болж бүрэн шууд хамааралтай байн. Хэрвээ шинж тэмдгийн өгөгдсөн утга ижил байвал рангуудыг нэмж тэдгээрийн хооронд хуваах замаар дундаж рангийг олно.
Хубилай хааны төрийн бодлого
XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань гүрнийг үндэслэн байгуулснаар монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа өөр амьдрал хөгжил бүхий хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголыг язгууртануудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдныхаас улам хурцаджээ.
хубилай хаан
Хубилай Умард хятадын эзлэгдсэн газар нутгыг захиран барих хэргээр удаан хугацаагаар хятад газар амьдарч хятад хүний амьдрал ахуйг ойлгон мэддэг болжээ. Тэр хар багаасаа эрдэм номын ажлыг хичээнгүйлэн суралцаж, хэд хэдэн хятад эрдэмтэн хүнийг ашиглаж хятад хэл заалгаж, хятадын түүх судар яриулж байснаас гадна зарим үед төр барих ажлаар тэдний саналыг сонсдон байжээ. Хубилай бичиг ном сайтай, цэргийн эрдэмд авъяастай.
Аригбөх ялагдав
Аригбөхыг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонх хан хөвгүүд, угсааны ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ.
Ариг бөхын эсэргүүцэл
. Мөнх хаан Өмнөд хятадын Сүн улсыг байлдаж явах зуур Аригбөх Хархорумын ойролцоо орд барин сууж, уугуул монгол газар орныг сахин үлдэх үүрэгтэй байжээ. Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхын мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ.
хаан ширээны тэмцэл
Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгөдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан. Мөнх хаан уул тэмцлийг идэвхитэй зохион байгуулагчийн нэг Ширэмүнийг цаазаар авснаар хаан ширээ булаацалдах тэмцэл түр зуур намжсан байв. Гэтэл Чингисийн “алтан ураг”-ийн дотор хаан ширээний тэмцэл Тулуйн хоёр хүү Хубилай, Аригбөхийн үеэс дахин хүчтэй болж улмаар Монгол улс төрийн тусгаар тогтнолын хувь заяатай холбогдсон ноцтой хэрэг явдал болон хувирчээ.
Subscribe to:
Posts (Atom)