Friday, July 2, 2010

http://fantastic-world.blog.banjig.net/
la mongols.com

Sunday, April 11, 2010

О.Дащбалбар: Тэнгэр шиг бай



Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…

Аз жаргал гуйлгачин шиг



Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зурагтөөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга
Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм
Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа…

Хорвард

Сайхан сэтгэлээ гэж…

Гарчиггүй бичлэг
Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө. Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.
Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон … бас мартаагүй нэр … Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ хагалгаа үйлчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал Олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн.” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Thursday, November 26, 2009

Илтгэл хэрхэн бичих тухай






Илтгэл тавих 18 зөвлөгөө

1.Илтгэлээ  бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохионо.

2.Энгийн төв хувцасласан байна.

3.Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал бэлтгэж яв цав болгосон байна. Хэрэв илтгэгч ярих зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй тайван илтгэж чаддаг.

4.Сонсогчдын өмнө биеэ барих яриа маань эвгүй болох вий гэж бодох нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.

5.Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.

6.Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж буй зүйлдээ уялдуулан дуу хоолойнхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж буй хэрэг юм.

7.Дохио зангаа хөдөлгөөн нь нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх нь чухал.

8.Тайзан дээр холхиж явах, 2 хөл дээрээ байнга сэлгэх, босох суух зэрэг давтагдсан хөдөлгөөнийг хийж хэрэггүй.

9.Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.

10.Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайнхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.

11.Ямарч тааламжгүй байдалд бие барих чадвар хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг.

12.Хэрвээ яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлыг төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно.

13.Нэг хэвийн зүйлсийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл төгсгөлд их хортой.

14.Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.

15.Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулаж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.

16.Лекцээ амжилттай болгохын тулд илтгэгчийн ярианы эхлэл сонирхолтой энгийн байх ёстой.

17.Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийг амжилтанд хүргэдэг. Хэрэв санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр лекц сонирхолгүй болдог.

18.Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой.

сонирхол

Tuesday, November 24, 2009

судалгаа

цуврал хичээл

How to Make Money With Google AdSense

мөнгө олсон яая

Бичих зүйлийнхээ санааг хаанаас олох бэ?
Заримдаа блогтоо юу бичихээ мэдэхээ байчихдаг үе бий. Нэг л сайхан зүйл бичмээр байвч яг юу гэдгээ мэдэхгүй үсээ зулгаах үе бий. Тэгвэл энэ үед бусдын бичсэнийг уншиж түүнээс санаа аван өөрийнхөө баяжуулан бичих нэг арга бий.
Үүний тулд та Банжиг Блогийн бусад блогуудыг уншиж болно. Өөр блог сайтуудын блогуудыг ч уншиж болно. Мөн та EzineArticles, Goarticles гэх мэт үнэгүй article database бүхий сайтуудаас өөрийн хүссэн чиглэл, түлхүүр үгээр хайж нийтлэлүүдийг унших боломжтой байдаг.
Энд би санаа авах тухай ярьж байгаа болохоос шууд хуулаад тавих тухай яриагүй шүү\
Блогоор хэрхэн мөнгө хийж болох вэ?
Блог хөтөлдөг хүмүүс асах олон болсон байна. Монголчууд маань блогоо ихэнх нь хобби маягаар хөтөлдөг. Мөн мөнгө олох зорилгоор блог хөтөлдөг мөнгө олж ч байгаа Монгол залуус олон болж байна. Ингээд блогоор хэрхэн мөнгө хийж болох тухай нэгэн мэдээллийг хүргэж байна.
Advertising Programs
Магадгүй та бүхний хамгийн сайн мэдэх, хэрэглэдэг, хэрэглэхээр оролдож байгаа арга бол энэ байха. Жишээлбэл блогчдийн хамгийн ихээр ашигладаг Google - Adsense-ийг энд дурдаж болно. Google AdSense-ээс гадна гадны олон блогчид амжилттай ашиглаж байгаа Chitika’s eMiniMalls , WidgetBucks, Text Link Ads зэрэг үйлчилгээнүүд бий.
Мөн төстэй Azoogle Ads, Intelli Txt, DoubleClick, Tribal Fusion, Adbrite, Clicksor, AdHearUs, Kanoodle, Pheedo, TextAds, Bidvertiser, Fastclick, Value Click гээд олон үйлчилгээ бий. Бусад үйлчилгээний жагсаалтыг дараа тусад нь бичлэг болгон оруулах болно. Мөн MSN, Yahoo! нар тус бүр MSN Adcenter болон YPN зэрэг өөрсдийн ийм үйлчилгээг эхлүүлэхээр туршиж байгаа.
Харамсалтай нь дээрх үйлчилгээнүүдийн зарим нь зөвхөн Англи хэл дээрх блогуудыг зөвшөөрдөг бол зарим нь зөвхөн АНУ дахь блогуудыг зөвшөөрдөг.
RSS Advertising
Нэг их хэрэглэгдээд байдаггүй байсан фийдүүд дунд сурталчилгаа харуулах үйлчилгээнүүд одоо бий болж эхэлж байна. Тухайлбал Google AdSense ийм боломжтой болсон байгаа. Блогчид маань удахгүй энэ төрлөөс мөнгө олоод эхлэх байхаа.
Affiliate Programs
Ямар нэгэн бүтээгдэхүүний сурталчилгаан дээр даруулаад, тэр дарсан хүн нь бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авбал үнийн дүнгийн тодорхой хувийг нь авдаг үйлчилгээ юм. Томуудыг нь дурдвал Amazon, Linkshare, Clickbank болон Commission Junction зэрэг юм. Мөн эдгээрээс гадна маш олон ийм төрлийн дагнасан үйлчилгээ бий.
Монголчуудын хувьд энэ төрөл тийм ч амжилттай байж чадахгүй болов уу. Учир нь манайхан тэгж их юм онлайнаар худалдаж аваад байхгүй байх.
Digital Assets
Нарийн чиглэлүүдээр дагнасан гадны олон блогчид блогоороо дамжуулан өөрсдийн бүтээлийг худалдаж мөнгө олдог болсон байна. Тухайлбал электрон ном, хичээлүүд болон теле семинарууд гэх мэт. Мөн зарим нь программ хийж зарж байгаа тохиолдол ч байна.
Уран зохиолын блог хөтөлдөг хүмүүст туршаад үзэхэд илүүдэхгү л болов уу.
Blog Network Opportunities
Блогийн хөгжлийг даган Блог сүлжээнүүд ихээр бий болсон бөгөөд эдгээр сүлжээнүүд нь төлбөр төлж блогчдоор бичлэг хийлгэдэг болсон байна. Одоогоор Монгол блогууд дунд мэр сэр ийм хандлага гарч эхэлж байгаа.
Business Blog Writing Opportunities
Блог сүлжээнүүд улам өргөжин тэлэхийн хирээр блогчид болон тэдний блогууд олон нийтийн болоод байгууллагуудын анхааралд өртсөөр байгаа билээ. Энэ давуу тал нь тодорхой сэдвээр мэргэжсэн, сайн бичдэг блогчдын хувьд захиалгаар бусад хэвлэлийн хэрэгслүүдэд болон бизнесийн байгууллагуудад нийтлэлүүд бичиж өгөх боломжийг олгож байгаа юм.
Гадаадад зарим байгууллагууд өөрийн компанийн блогоо мэргэжлийн блогчдоор хөтлүүлэх явдал ч гарах болжээ.
Ийм хэлбэрээр мөнгө олох оролдогууд Монгол блогчдын дунд ч бий болж эхлээд байгаа нь сайшаалтай.

Non Blogging Writing Opportunities
Блогчид төлбөртэй блог биш өөр зүйл бичин мөнгө олох боломж юм. Банжигийн блогчдын бичсэн олон ном блог ертөнцөөр дамжин олон хүмүүст хүрч байгаа нь энэ төрөлд багтана.
Donations
Уншигчдаасаа хандив авах хэлбэр гадныхан дунд нийтлэг байдаг үзэгдэл юм. Ажлынхаа зөв чөлөөгөөр үнэхээр хэрэгтэй зүйлс бичдэг блогчдыг өөр олон зүйлс бичээсэй хэмээн хүссэн уншигчид нь ихэнхдээ хандив өргөдөг байна.
Flipping Blogs
Өөрийн блогийг олон хүмүүс ордог болгоод зарах хэлбэр юм. Одоогоор Монгол блогууд дунд ийм наймаа хараахан хийгдээгүй байгаа болов уу. Тэгэхдээ үнэхээр ашиг орлого олохуйц блог бий болгож чадвал та түүнийг ирээдүйн үнэ цэнээр нь хэн нэгэнд зарж болох л юм.
Merchandising
Өөрийн блогийн лого, үгсийг бараа бүтээгдэхүүн дээр хэвлэн худалдах хэлбэр юм. Одоогоор ийм оролдлого хийсэн Монгол блог бараг үгүй байхаа. Тэгэхдээ үнэхээр үнэнч фэн уншигчидтай болж чадвал та оролдоод үзээрэй.
Consulting and Speaking
Блогчид өөрийн бичдэг сэдвээр дагнасаар тухайн сэдэвтээ маш их мэдлэгтэй болсон байдаг. Нэгэнт бий болсон мэдлэгээ ашиглан бусдад төлбөртэй зөвлөгөө өгөх сургалт явуулах боломж бий болно.
Блогоороо дамжуулан худалдаа хийх
Монгол блогуудын дунд нилээд их хэрэглэгдэж байгаа хэлбэр юм. Блогын уншигчид нь блог хөтлөгчидтэй амьд харьцаатай байдаг тул энэ нь харилцан итгэх итгэлцлийг нэмэгдүүлж улмаар блогоор дамжуулан бараа худалдан авах үндэс болж байна.
Banjig AdPlace
Эцэст нь Banjig Aplace үйлчилгээний тухай товчхон дурдахад, хэдийгээр гадаадынхан шиг олон тооны сурталгаа байрлуулж эхлээгүй ч гэсэн юутай ч гэсэн тодорхой хугацаанд сурталчилгаанууд байрлаж нилээд хэдэн блог анхны 50.000 төгрөгөө авахад дөхсөн байгааг дуулгаж байна.
Цаашид сурталчилгаа байрлуулагчдын хүрээ нэмэгдэхийн хирээр та бүхэн Banjig AdPlace-ээс олох орлого нэмэгдэх болно.

хувийн эзэм шил

PR ба Блог
21-р зуунд бизнесийн чиг хандлан нилээдгүй өөрчлөгдсөн байгааг бизнес эрхлэгч залуучууд анзаарсан байгаа бизээ. Бид энэхүү блогоороо e-Business-ийн санаа сэдлүүдийг бизнес эрхлэгчиддээ өгч байхаар нээгээд удаагүй байна. За ингээд нэгэн санааг та бүхэнд хүргэе.

Өнгөрөгч хагас сайнд буюу 6-р сарын 23-нд Бизнес эрхлэгч залуучуудын чуулга уулзалт болж өнгөрсөн бөгөөд энэ уулзалт дээрээс олж авсан зарим нэг сэтгэгдэлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

Уулзалт дээр 4 сэдвээр лекц, семинар зохион байгуулагдсан бөгөөд эдгээрийн нэг нь "Маркетинг ба олон нийттэй харилцах үйл ажиллагаа" гэсэн сэдвээр удирдлагын академийн багш Бөхчулууны Энхболд лекц уншсан юм. Энэ лекцийг сонсохоос өмнө PR гэж юу болох талаар өөрийн уншиж судалсан хүрээнд ерөнхийд нь мэддэг байсан бол одоо арай өргөн хүрээнд ойлгосон төдийгүй өмнө нь бодож байсан бодлоо улам бататгаж авлаа.

Tuesday, November 17, 2009

түүхийн хичээлийн даалгавар


Сажа Бандид Гунгаажалцан Төвдийн Зан мужийн хүн. 1182 онд төрөөд 1251 онд нас баржээ. Энэ өгүүлбэр нь XIII зууны эхний үед Субашид буюу “Эрдэнийн эх” гэх гүн ухааны сургаалт шүлэглэлийг зохиосон алдарт эрдэмтэн Сажа Бандидын эхлэл ба төгсгөлийн цэгийг өгүүлсэн он тоолол юм.Сажа Бандидыг XIII зууны дундуур Өгөдэйн хүү Годан Хөх нуурт нутаглаж байхдаа анх Монгол газар залсан гэдэг. Тэгэхэд Сажа Бандид ач хүүгээ дагуулж ирсэн. Тэр нь алдарт дөрвөлжин үсгийн зохиогч, Хубилай хааны номын багш Пагба лам болно.

Wednesday, October 21, 2009

Google earth video хичээл

Миний бие даалт 'Google earth'

Excel-ээс Google Earth рүү (E2G) гэсэн сэдэвчилсэн зургийн программ нь ямар нэгэн ГМС-ийг хэрэглэхгүйгээр тухайн хүснэгтэн мэдээлэлд хадгалагдсан засаг захиргааны хил болон түүнтэй холбоотой статистик өгөгдлүүдийг Google Earth дээр газрын зураг хэлбэрээр харах боломжийг олгож байна.
Энэхүү программ дараахь давуу талуудтай болно. Үүнд:

• Хялбар газрын зураг
Энэ нь орон нутаг, засаг захиргааны нэгж, муж, дүүрэг гэх мэтийн нэрс, бусад мэдээллүүдийг агуулсан хүснэгтэн мэдээллүүдийг үлгэрчилсэн загварын тусламжтайгаар та газрын зурагт тэдгээрийг дугаар, зэрэглэл зэрэг ямар ч ангиллаар дурын өнгөөр харуулах боломжтой.
• Хялбар хэвлэлт
Газрын зургийн элементийг тогтоосон хэрэглэгч үлгэрчилсэн загвар ашиглан KML файл үүсгэн Google Earth дээр харуулж болно. Google Earth нээх үед KML файлыг хэвлэн, jpeg зураг хэлбэрээр мөн вэб хуудас болгон хадгалж болно.

• Хялбар мэдээллийн схемийг сайжруулах
Газрын зургийн багаж, хэрэгсэл нь тухайн хүснэгтэн өгөгдлийг хамгийн сайн зохион байгуулалттай мэдээллийн схем бүхий мэдээллийг агуулсан байхыг шаарддаг. Энэ нь бичлэг бүр тодорхой мөрдөгдөж буй нэг л газарзүйн нэгжид хамаарагдаж байх ёстой гэсэн үг. Ингэж бүрдүүлсэн мэдээллийг судлан үнэлгээ дүгнэлт хийх, боловсруулж сайжруулахад хялбар байдаг. Цаашид ч энэ нь улам үнэн зөв, сайн мэдээлэл болон явах болно.
Google earth нь 3 хэмжээстээр үзүүлдэг сервис бөгөөд та http://earth.google.com/intl/en/download-earth.html сайтаас татаж авч суулгаад үзээрэй. Дэлхийн гайхамшиг болcон барилга архитектурын алдартай байгууламжуудыг 3D Builings эндээс татаж авч үзээрэй. Манай улсаас Засгийн газрын ордон, Зоос банкны барилгуудыг 3 хэмжээстээр сонирхож үзээрэй

миний сонсох дуртай аялгуу

Tuesday, October 13, 2009

Өгөөдэй хаан (1186-1241)

Өгөөдэй хаан (1186-1241) нь Чингис хааны хөвгүүн, Монголын Эзэнт Гүрний хоёрдугаар Их Хаан байв. Чингис хааныг өөд болсны дараа түүний отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны шаргачин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд

Алтан улс

Өгөөдэй хааны төр барьсан жилүүдэд Монголын Эзэнт Гүрний хил хязгаар хүч чадал улам нэмэгдсэн бөгөөд Алтан улсыг унагаж Өмнөд Сүн улстай дайн зарласан юм.Өгөөдэй Хаан 1230 онд Чормаганаар удирдуулсан 30 000 хүнтэй арми илгээж баруун зүгийн лалын улсуудыг дахин цохиж улмаар Перс,Армен,Гүржийг эзэлж Кавказыг даван Европын зүрхэнд тулж очсон юм...Өгөөдэй Хааны үед Чингэсийн гарамгай жанжид болох Зэв,Сүбээдэй нарын цэрэг Оросын цэргийг бут цохиж Европыг айлган чичрүүлж байсан юм.

Өгөөдэй хаан

Өгөөдэй хаан (1186-1241) нь Чингис хааны гуравдугаар хөвгүүн, Их Монгол Улсын хоёрдугаар Их Хаан байв. Чингис хааныг өөд болсны дараа түүний отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны шаргачин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй 1187 оны улаагчин

Их гүрний өнцөг булан бүрт

Их монгол улсын үед аян дайнд мордох, их хааныг сонгох зэрэг хамгийн чухал асуудлуудыг Их Хуралдайгаар шийддэг байв. Их Хуралдайд алтан ургийнхан, цэргийн жанжид, төрийн сайдууд зэрэг хамгийн нөлөө бүхий хүмүүс уулзан цуглаж хамтаар улсын чухал асуудлуудыг шийддэг байжээ.

Холболт