Wednesday, October 21, 2009

Google earth video хичээл

Миний бие даалт 'Google earth'

Excel-ээс Google Earth рүү (E2G) гэсэн сэдэвчилсэн зургийн программ нь ямар нэгэн ГМС-ийг хэрэглэхгүйгээр тухайн хүснэгтэн мэдээлэлд хадгалагдсан засаг захиргааны хил болон түүнтэй холбоотой статистик өгөгдлүүдийг Google Earth дээр газрын зураг хэлбэрээр харах боломжийг олгож байна.
Энэхүү программ дараахь давуу талуудтай болно. Үүнд:

• Хялбар газрын зураг
Энэ нь орон нутаг, засаг захиргааны нэгж, муж, дүүрэг гэх мэтийн нэрс, бусад мэдээллүүдийг агуулсан хүснэгтэн мэдээллүүдийг үлгэрчилсэн загварын тусламжтайгаар та газрын зурагт тэдгээрийг дугаар, зэрэглэл зэрэг ямар ч ангиллаар дурын өнгөөр харуулах боломжтой.
• Хялбар хэвлэлт
Газрын зургийн элементийг тогтоосон хэрэглэгч үлгэрчилсэн загвар ашиглан KML файл үүсгэн Google Earth дээр харуулж болно. Google Earth нээх үед KML файлыг хэвлэн, jpeg зураг хэлбэрээр мөн вэб хуудас болгон хадгалж болно.

• Хялбар мэдээллийн схемийг сайжруулах
Газрын зургийн багаж, хэрэгсэл нь тухайн хүснэгтэн өгөгдлийг хамгийн сайн зохион байгуулалттай мэдээллийн схем бүхий мэдээллийг агуулсан байхыг шаарддаг. Энэ нь бичлэг бүр тодорхой мөрдөгдөж буй нэг л газарзүйн нэгжид хамаарагдаж байх ёстой гэсэн үг. Ингэж бүрдүүлсэн мэдээллийг судлан үнэлгээ дүгнэлт хийх, боловсруулж сайжруулахад хялбар байдаг. Цаашид ч энэ нь улам үнэн зөв, сайн мэдээлэл болон явах болно.
Google earth нь 3 хэмжээстээр үзүүлдэг сервис бөгөөд та http://earth.google.com/intl/en/download-earth.html сайтаас татаж авч суулгаад үзээрэй. Дэлхийн гайхамшиг болcон барилга архитектурын алдартай байгууламжуудыг 3D Builings эндээс татаж авч үзээрэй. Манай улсаас Засгийн газрын ордон, Зоос банкны барилгуудыг 3 хэмжээстээр сонирхож үзээрэй

миний сонсох дуртай аялгуу

Tuesday, October 13, 2009

Өгөөдэй хаан (1186-1241)

Өгөөдэй хаан (1186-1241) нь Чингис хааны хөвгүүн, Монголын Эзэнт Гүрний хоёрдугаар Их Хаан байв. Чингис хааныг өөд болсны дараа түүний отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны шаргачин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд

Алтан улс

Өгөөдэй хааны төр барьсан жилүүдэд Монголын Эзэнт Гүрний хил хязгаар хүч чадал улам нэмэгдсэн бөгөөд Алтан улсыг унагаж Өмнөд Сүн улстай дайн зарласан юм.Өгөөдэй Хаан 1230 онд Чормаганаар удирдуулсан 30 000 хүнтэй арми илгээж баруун зүгийн лалын улсуудыг дахин цохиж улмаар Перс,Армен,Гүржийг эзэлж Кавказыг даван Европын зүрхэнд тулж очсон юм...Өгөөдэй Хааны үед Чингэсийн гарамгай жанжид болох Зэв,Сүбээдэй нарын цэрэг Оросын цэргийг бут цохиж Европыг айлган чичрүүлж байсан юм.

Өгөөдэй хаан

Өгөөдэй хаан (1186-1241) нь Чингис хааны гуравдугаар хөвгүүн, Их Монгол Улсын хоёрдугаар Их Хаан байв. Чингис хааныг өөд болсны дараа түүний отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны шаргачин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй 1187 оны улаагчин

Их гүрний өнцөг булан бүрт

Их монгол улсын үед аян дайнд мордох, их хааныг сонгох зэрэг хамгийн чухал асуудлуудыг Их Хуралдайгаар шийддэг байв. Их Хуралдайд алтан ургийнхан, цэргийн жанжид, төрийн сайдууд зэрэг хамгийн нөлөө бүхий хүмүүс уулзан цуглаж хамтаар улсын чухал асуудлуудыг шийддэг байжээ.

Хууль, засаг захиргаа

Чингис хааны зарлигаар шадар түшмэл Шихихутаг "Их Засаг" хэмээх кодчилсон хуулийг батлан гаргасан байна. "Их Засаг" хуулийн өмнө энгийн ард иргэд болон ихэс дээдэс тэгш эрхтэй байж, адил ял зэмлэл хүлээдэг байснаараа онцлог юм. Хуулийн ял шийтгэл нь маш хатуу байсан бөгөөд жишээлбэл дайнд явах үед урд яваа хүнийхээ санамсаргүй унагаасан зүйлийг арын хүн авч өгөхгүй бол цаазаар авах ял оноодог байв. Энэхүү хатуу засаглал нь Монголын эзэнт гүрэнг амар амгалан, тайван тогтуун улс болгох үндэс суурь нь болж өгчээ. Европын жуулчид их гүрний ард иргэдийн өндөр зохион байгуулалттай, дэглэм журамтай байдлыг гайхан шагшсан байдаг.

Монголчууд хурдыг чухалчилж байсан

Монгол арми бэлтгэл сургуулилалт өндөртэй, чанд дэглэмтэй, маш хурдтай арми байв. Монголчууд хурдыг чухалчилж байсан бөгөөд морьт цэргүүд нь бусад улсуудаас харьцангүй хөнгөн хуяглагдсан байжээ. Мөн монгол армийн нэмэлт хүчнүүд бие даан дайнд оролцдог байсан бөгөөд ингэснээр армийн хөдөлгөөнийг хурдасгадаг байв.
Монголчууд аян дайнд явахын өмнө дайсныхаа газар нутаг болон цэргийн талаар нарийн мэдээлэл цуглуулж маш сайн төлөвлөсний эцэст морддог байв. Нарийн сайн төлөвлөсний хүчинд Монголчууд хэд хэдэн фронтод зэрэг тулалдах чадвартай байжээ. Тал нутгийн уламжлал ёсоор 15 - 60 насны бүх эрчүүд дайнд оролцдог байв

харваачдаараа алдартай

Тулалдааны үед монголчууд цэргийн нэгдмэл хүчээр дайтахдаа шилдэг нь байв. Хэдийгээр монголчууд морьт харваачдаараа алдартай байсан ч гардан тулалдах чадвар нь харвахаасаа дутуу байгаагүй юм. Мөн оньсон төхөөрөмж болон утаан хөшгүүдийг дайсны жагсаалыг сарниулах, гол хүчийг нь нэмэлт хүчээс нь салгах зэргээр тулалдаанд өргөнөөр ашиглаж байв.

Европын эсрэг аян дайнд

Хот хэрэм нураах зориулалт бүхий оньсон төхөөрөмж, дэлбэлэгч, харвагч машинуудаа Европын эсрэг аян дайнд Сүбээдэй жажны удирдлаган доор амжилттай ашиглаж байжээ. Эдгээр төхөөрөмжүүдийг тухайн газар нутгийн ойр орчмын мод болон бусад материалыг ашиглан тэр дор нь барьж байсан түүхтэй. Зарим түүхчдийн бичиж байсанчлан галт зэвсэг гарч ирснээр монголчуудын сүр хүч дарагдсан гэдэг нь ташаа юм. Чингис хаанаас өмнө ч гэсэн Монголчууд галт зэвсгийн нууцыг мэддэг төдийгүй, бүр туршилт хийж байсан тухай Зүрчидийн Алтан улс, Хятадын Сүн улсуудын түүх сурвалжийн материалуудад дурьдсан байдаг байна. Дарь болон галт зэвсгийг монголчууд ихэвчлэн хот цайзыг буулган авахад ашиглаж байжээ.

Цэргийн зохион байгуулалт

Монголын цэргийн зохион байгуулалт нь тал нутгийн уламжлалт систем болох аравтын тооллын системд тулгуурлагджээ. Арван цэрэг нэг аравтыг, арван аравт нэг зуутыг, арван зуут нэг мянган буюу мянгатыг, арван мянган нэг түмтийг бүрдүүлж байв.
Монголчууд Хүннү болон Викингүүдтэй адил зөвхөн хөдөлгөөнт дайд тулгуурласангүй, бүслэлт хийн байлдахдаа гаргуун байлаа. Эзлэгдсэн болон дагаар орсон улс орнуудаас цэргийн мэргэжилтнүүдийг өөрсдийн талд ажиллуулж байсан бөгөөд Хятад, Кидан цэргийн инженерүүдийн тусламжтайгаар хэрэм хотуудыг нураах оньсон төхөөрөмж, дэлбэлэх, шатаах зориулалтын галт зэвсэг хийхдээ мэргэжсэн байв.

Өгөдэй их хаан

# 1229: Өгөдэй их хаан ор сууж Далай хаанаар өргөмжлөгдөв.
# 1237: Монголчууд Бат хааны удирдлаган дор нэгдэн баруун зүгт довтолж Киевийн эсрэг дайныг эхлүүлэв.
# 1240: Киевийн вант улсуудыг сөнөөв. Мөн дорно зүгт Солонгосыг эрхшээлдээ оруулав.
# 1241: Монголчууд Австрийн Лигниц хотын дэргэд Польш, Герман, Францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн Шайо голын хөвөөнд Унгар, Хорватын 65 мянган хүнтэй шигшмэл армийг бут цохив.
# 1241 - 1242: Бат хааны арми Болгарыг эзэлж жил бүр алба гувчуур авах болов.
# 1241: Өгөдэй хаан нас эцэслэж Европыг эзэлж байсан цэргийн жанжид, хан хөвгүүд Их хуралдайд дуудагдаж нутгийн зүг хүлгийн жолоо залав.
# 1246: Гүюг Их хаанаар өргөмжлөгдөв.

үргэлжлэл

# 1218: Чингис хааны элчийг цаазаар авснаар Хорезмийн шах Мухаммед их дайны харангыг дэлдэв.
# 1219: Монголын цэрэг Сырдарья мөрнийг гаталж Туркестаны нутагт нэвтрэн оржээ.
# 1219–1221: Хэдийгээр Умард хятадад Алтан улстай хийж байсан дайн үргэлжилж байсан ч Чингис хаан баруун зүгт Хорезмын эзэнт улсыг амжилттай дайлж улмаар Мухаммед шахыг устгах даалгаварыг Зэв, Сүбээдэй нарт өгчээ.
# 1223: Зэв, Сүбэдэй нар 20000 морьт цэргийг удирдан Калка голын хөвөөнд анх удаа Оросын Вангуудтай тулалдан ялалт байгуулжээ.
# 1227: Чингис хаан Тангудын дайлж яваад тэнгэрт халив. Энэ үед монголын эзэнт гүрэн 26 сая километр квадрат газар нутгийг эзэлж хэмжээгээрээ Ромын эзэнт гүрэн болон Македоны эзэнт гүрнээс дөрөв дахин том болсон байв.

Гол үйл явдлуудын хэлхээс

* 1189: Хар зүрхний Хөх нуурт Алтан, Хучир, Сача бэхи, Тайчу зэрэг Хамаг Монголын нөлөө бүхий ноёдын хуралдаан болж, Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, Чингис хан цолыг анх өгөв.
* 1206: Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Тэмүжин ханыг Их Хаан Чингис буюу Тэнгис хаанаар өргөмжлөв.
* 1207: Монголчууд баруун хойд Хятад болон Төвдийн зарим газар нутгийг эзлэн оршиж байсан Тангудыг дайлах аян дайныг эхэлж 1210 онд Тангудын хаан бууж өгснөөр Чингис хаан цэргээ гэдрэг татжээ. Тухайн үед Уйгарууд Их Монгол улсад дагаар орж цаашдын аян дайнууд болон улс гүрнийг төвхнүүлэх ажилд идэвхитэй оролцжээ.

Тангуд

12-р зууны сүүлийн хагаст монгол газар нутагт Хамаг Монгол, Хэрэйд, Мэргид, Татар, Найман зэрэг олон арван нүүдэлчин аймгууд мөнхийн дайн дажинтай байлаа. Хамаг Монгол аймгийн ханаар 1189 онд өргөмжлөгдсөн Чингис Хаан улс төр болон цэрэг зэвсгийн хүчээр зэргэлдээх аймгуудыг өөртөө нэгтгэж 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан байна. Нүүдэлчин аймгуудын нэгдлийг хөрш зэргэлдээ орнууд эерэгээр хүлээж авсангүй. Улмаар улс төр, эдийн засгийн зөрчил нь дайн үүсэх шалтгаан болж Чингис хаан Зүрчидийн Алтан улс, Тангуд болон Хорезм эзэнт улсад цэрэглэн халдаж цаашлан Азербайджан, Гүржийг эзэлж Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохьжээ. Тангудын эсрэг хийсэн сүүлчийн аян дайндаа Чингис хаан өвчнөөр таалал төгссөн бөгөөд өөрийн байгуулсан эзэнт улсаа хүү нартаа гэрээслэн үлдээжээ.

Зүрчидийн Алтан улс

Номхон далайн эргээс Зүүн Европ буюу Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Хойд мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа.
Ази Европын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч монголчуудын цэргийн тоо нь 250000 -аас хэтэрч байсангүй. Чингис хаан төв ази, одоогийн Монгол улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Зүрчидийн Алтан улс, Умард Хятадын Тангуд болон Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ.
Агуулга
[нуух]

Их Монгол улс

Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрэн(1206–1405) нь монгол газар нутагт байгуулагдсан түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрэн юм. Хамгийн хүчирхэг үедээ 40 илүү сая километр квадрат газар нутгийг эзэлж байв. Британий түүхчид Британы эзэнт гүрний газар нутгийн хэмжээнээс Монголын эзэнт гүрэн нь түүхэн дэх хоёрдахь том эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгдсэн нь дагаж орсон буюу хараат түшмэг асан улс орон, овог аймгуудын газар нутгийг оруулаагүй тооцсонтой холбоотой юм. 1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Зүүн Азиас буюу Номхон далайн эргээс Зүүн Европ буюу Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Хойд мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа.

Евпатий Коловрат

Бат хаан 1237 оны 12 дугаар сарын 16-нд Рязань хотыг бvслэлт хийж эхнэр, охидуудаа авчран тушаах тухай тулган шаардлагынхаа хариуд "Биднийг амьд байгаа цагт горьдсоны чинь гарз!" гэсэн хариу авч дайралтын багууд байгуулж цайз руу зогсолтгvй дайралт хийсээр 21 -ний өдөр хотод нэвтэрч ихээхэн хохирол амсаж байж эзлэв. Юрий Егоревич вангийн нэгэн цэргийн дарга Евпатий Коловрат алс холын аянд явж байхдаа Рязань хотыг тvйвээсэн тухай гунигт мэдээ авмагц яаран буцан ирж урилгагvй зочид руу vе vе гэнэтийн дайралт нилээд зовоож багагvй хохирол учруулж байсан ч нэгэн удаа бvслэгдэж цөм
алагджээ.

ой дундуур дайран гарахаас эмээж

Монгол-татарын цэрэг рязань нутгийг тvйвээсний дараа Владимир-Суздалийн вант улсын нутагт нэвтэрч ойд модонд оросын цэрэг аюул учруулдагийг гашуун туршлагаар мэддэг болсон тул Мещерийн ой дундуур дайран гарахаас эмээж нийслэл Владимир хот руу явсангvй, тvvнийг тойрч Москва, Коломна хотууд руу явав. Владимир хотоос Монголын морин цэргийг тосож цөөхөн тооны орос цэрэг замд гарсан ч Коломна хотын ойролцоо хvч давуу дайсанд дийлджээ.

эзэмшил нутгийнхаа хойд нутагт цэргийн нөхөрлөл

Юрий Всеволодович ван эзэмшил нутгийнхаа хойд нутагт цэргийн нөхөрлөл бvрдvvлж нийслэлдээ байхгvй байсан ч хотын оршин суугчид шургуу эсэргvvцэл vзvvлж бvслэлт сунжрах төлөвтэй болоход Бат хаан цэргийнхээ зарим хэсгийг авч оросын томоохон хотын нэг болох Суздаль хотыг эзэлж бvх оршин суугчдыг нь хvйс тэмтэрчээ.
Дараа нь Владимир хот руу ирж хана цөмлөгч төхөөрөмж хэрэглэж гурван талаас нь зэрэг дайралт хийж хоёрдугаар сарын 7-нд сая нэг эзэлжээ. Vvний дараа Владимир-Суздалийн вант улсын бусад бvх хот, тосгоныг дайлаар мордож газрын хөрстэй тэгшилжээ.

Чөлөөт Новгород хот

Энэ зуур Владимирийн Их ван Юрий Всеволодич Сити голын эрэг дээр цөөнгvй цэрэг төвлөрvvлж оросын бусад нутгаас ирэх цэргийг хvлээж байтал монгол-татарын цэрэг хvчээ хуралдуулахаас нь өмнө амжиж цохилт өгөхөөр замд яаравчлан гарч Владимир, Тверь, Ярославь хотуудын зvгээс зэрэг ойртон очиж 1238 оны гуравдугаар сарын 4-нд оросын цэрэг рvv гэнэт дайрч богино хугацаанд хиар цохижээ.
Энэ ялалтын дараа Бат хааны цэрэг Чөлөөт Новгород хотыг зvглэн замд гарсан ч хаврын шавар шалбаагт морьдын хөл нь шигдэж урагшлах бололцоогvй болсон тул Торжок хотыг бvслэлт хийж хоёр долоо хоногийн дараа эзэлж, дөрөвдvгээр сарын эхээр Новгород хот руу хоёр зуун километр ойртсоноо гэнэт өмнө зvг рvv буцжээ.

морин цэрэг баруун-өмнөд

Бат хаан буцах замдаа жижигхэн Козельск хотыг бvслэлт хийж дөрвөн мянган цэргээ алдаж сая нэг хотод нэвтэрч "чөтгөрийн хот" гэж харааж бvх оршин суугчдыг нь тvvний дотор балчир хvvхдvvд, эмэгтэйчvvд, өтгөс хөгшдийг ч амийг хэтрvvлэлгvй, цөмийг хядаж бvх байшин барилгыг тvймэрдэж хэрмийг нураажээ.

Бат хаан хээр талд их цэргээ амрааж хvчээ сэлбэсний дараа оросын өмнөд болон баруун нутгийг эзлэхээр 1239 онд дахин халдаж Переяславль, Чернигов хотуудыг дараалан эзлэж Киев хотыг бvсэлж чулуу шидэгч, хана цөмлөгч төхөөрөмж хэрэглэж хотын оршин суугчдын шургуу эсэргvvцлийг дарж 1240 оны 12 дугаар сарын 6-нд эзлэжээ. Дараа нь монголын морин цэрэг баруун-өмнөд оросын Волынийн болон Галицийн ван улсын нутгийг тvйвээж зvvн-хойд нутагт давшин ирэхэд хvн ам нь гvн битvv ойд нуугдаж амьд гэрчээ

1237-1240 онуудад Бат хаан оросын хот, тосгодыг vнс нурам болгон хувиргаж олон арван мянган хvнийг боол зарц болгон нутагтаа илгээж байлаа. Вангуудын цэргийн нөхөрлөлvvд дараалан хvйс тэмтрvvлж орос нутаг өмгөөлөн хамгаалах хvнгvй болжээ. Оросын вангууд эзлэн тvрэмгийлэгчдийн эсрэг хамтран тэмцэхгvй байснаар бvгд тус тусдаа хичнээн ч шургуу эрэлхэг тулалдсан ч ялагдсаар байсан юм

Трансильванийн нутаг

1240 оны сvvлчээр татар-монголын цэрэг гурван цуваагаар төв Европт нэвтэрч Польш, Чех, Унгар, Далмаци, Валахи, Трансильванийн нутагт довтолжээ. Бат хаан цэргийнхээ гол хучийг захирч Галицийн зvгээс унгарын тэгш талд орж ирэв. Нvvдэлчин Монголчууд айсуй тухай мэдээ сонсоод баруун европийн ард тvмнvvд дагжин чичирч яахаа мэдэхгvй байв. 1241 оны хавар монгол-татарын цэрэг доод Силези нутгийн Лигницийн талд герман, польшийн феодалуудын нэгдсэн армийн хорин мянган цэргийг бут цохив

Төв Европ

. Бат хаан Морави нутагт Оломоуц хотын орчим чех, германы хvнд рыцариудын баг цэрэгтэй тулгарч Богемийн цэргийн дарга Ярославын удирсан цэрэг монгол -татарын цэргийн нэг тvмтийг дийлж ухраасан байв.
Төв Европийн нутагт нэвтэрсэн Монголын морин цэрэг орос нутгийнх шиг модон хэрэм, цайз биш, чулуун шилтгээн, цайзыг дайран эзлэх болж илvv их хохирол амсаж байлаа. Карпатын уулсыг давж унгарын нутагт орсон Монголын цэрэг нилээд ширvvн эсэргvvцэлтэй тулгараа. Унгарын хаан бvх цэргээ нийслэл Пешт хотод хуралдуулж Монголын цэргийн дайралтыг хоёр cap гаруй хугацаанд тэсэж чадав

Краоци

Унгарын нийслэлийг эзлэсний дараа Сvвээдэй жанжны удирдсан цэрэг тус орны хот сууринг тvйвээн сvйтгэж Унгарын хааныг Далмацийн нутаг хvртэл элджээ. Тvvний зэрэгцээ Хубулай жанжны цэрэг Словени, Краоци, Сербийг байлдан дагуулав. Монгол-татарын цэрэг Адриатын тэнгисийн эрэг хvрч ар талдаа хоёр ч удаа аян дайн хийж бvрэн эрхшээлдээ оруулж чадаагvй оросын нутгийг ар талдаа байлгахыг хvссэнгvй, дорно зvг хөлгийн жолоог залахад европийн ард тvмнvvд магнай тэнийн баярлажээ.

Астрахань хот

Бат хаан оросын өмнөд нутгаар буцах замдаа Иртыш мөрнөөс Дунай мөрөн хvртэлх асар уудам нутагт Алтны Ордны улсыг байгуулж Ижил мөрний урсгалын доод хэсэгт, өнөөгийн Астрахань хотын ойролцоо нийслэл хотын шав тавьж Сарай-Бат гэж нэрлэжээ. Ийнхvv орос нутаг хэдэн зуун жилийн турш Алтан Ордны улсын дарлалд оржээ. Бат хаан оросын бvх нутгаас авч байгаа албан татвараар нийслэлээ босгож эзлэгдсэн нутаг дэвсгэрээс олзлон авчирсан уран гартнуудаар гоёмсог хот бариулжээ

Бат хаан аугаа өвөг эцэг

.Бат хаан 1251 онд Монголын эзэнт гvрэнд гарсан төрийн эргэлтэд идэвхтэй оролцож өөрийн төлөөний хvн Мөнхийг хаанаар өргөмжлvvлжээ. Гэхдээ Алтан Ордны улсыг дангаар захирсан хэвээр байв.
Монголын алдарт цэргийн жанжин Бат хаан аугаа өвөг эцэг, төрсөн эцгийнхээ vйл хэргийг нэр төртэй залгамжлагч байж тэдний өвлөн уламжлуулсан цэргийн төгс урлагийг улам хөгжvvлж аян дайн их морин цэргээр гэнэт дайралт хийх, томоохон тулалдаан хийхээс зайлсхийх, дайсныг туйлдуулах байлдааны тактикийг гарамгай хэрэглэж их амжилтад хvрч байжээ.

"чөтгөрийн хот"

Энэ ялалтын дараа Бат хааны цэрэг Чөлөөт Новгород хотыг зvглэн замд гарсан ч хаврын шавар шалбаагт морьдын хөл нь шигдэж урагшлах бололцоогvй болсон тул Торжок хотыг бvслэлт хийж хоёр долоо хоногийн дараа эзэлж, дөрөвдvгээр сарын эхээр Новгород хот руу хоёр зуун километр ойртсоноо гэнэт өмнө зvг рvv буцжээ.
Бат хаан буцах замдаа жижигхэн Козельск хотыг бvслэлт хийж дөрвөн мянган цэргээ алдаж сая нэг хотод нэвтэрч "чөтгөрийн хот" гэж харааж бvх оршин суугчдыг нь тvvний дотор балчир хvvхдvvд, эмэгтэйчvvд, өтгөс хөгшдийг ч амийг хэтрvvлэлгvй, цөмийг хядаж бvх байшин барилгыг тvймэрдэж хэрмийг нураажээ

Владимир хот руу ирж

Дараа нь Владимир хот руу ирж хана цөмлөгч төхөөрөмж хэрэглэж гурван талаас нь зэрэг дайралт хийж хоёрдугаар сарын 7-нд сая нэг эзэлжээ. Vvний дараа Владимир-Суздалийн вант улсын бусад бvх хот, тосгоныг дайлаар мордож газрын хөрстэй тэгшилжээ.

Энэ зуур Владимирийн Их ван Юрий Всеволодич Сити голын эрэг дээр цөөнгvй цэрэг төвлөрvvлж оросын бусад нутгаас ирэх цэргийг хvлээж байтал монгол-татарын цэрэг хvчээ хуралдуулахаас нь өмнө амжиж цохилт өгөхөөр замд яаравчлан гарч Владимир, Тверь, Ярославь хотуудын зvгээс зэрэг ойртон очиж 1238 оны гуравдугаар сарын 4-нд оросын цэрэг рvv гэнэт дайрч богино хугацаанд хиар цохижээ.

нөхөрлөл

Монгол-татарын цэрэг тэр vед жижигхэн модон цайз байсан Москва хотыг булаан авч тvймэрдэж цааш явж замд тааралдсан бvх хот сууринг эзэлж 1238 оны хоёрдугаар сарын 3-нд Владимир хотыг бvслэлт хийв. Энэ vед Юрий Всеволодович ван эзэмшил нутгийнхаа хойд нутагт цэргийн нөхөрлөл бvрдvvлж нийслэлдээ байхгvй байсан ч хотын оршин суугчид шургуу эсэргvvцэл vзvvлж бvслэлт сунжрах төлөвтэй болоход Бат хаан цэргийнхээ зарим хэсгийг авч оросын томоохон хотын нэг болох Суздаль хотыг эзэлж бvх оршин суугчдыг нь хvйс тэмтэрчээ.

.Монгол-татарын цэрэг

Юрий Егоревич вангийн нэгэн цэргийн дарга Евпатий Коловрат алс холын аянд явж байхдаа Рязань хотыг тvйвээсэн тухай гунигт мэдээ авмагц яаран буцан ирж урилгагvй зочид руу vе vе гэнэтийн дайралт нилээд зовоож багагvй хохирол учруулж байсан ч нэгэн удаа бvслэгдэж цөм
алагджээ.Монгол-татарын цэрэг рязань нутгийг тvйвээсний дараа Владимир-Суздалийн вант улсын нутагт нэвтэрч ойд модонд оросын цэрэг аюул учруулдагийг гашуун туршлагаар мэддэг болсон тул Мещерийн ой дундуур дайран гарахаас эмээж нийслэл Владимир хот руу явсангvй, тvvнийг тойрч Москва, Коломна хотууд руу явав. Владимир хотоос Монголын морин цэргийг тосож цөөхөн тооны орос цэрэг замд гарсан ч Коломна хотын ойролцоо хvч давуу дайсанд дийлджээ.

Рязаний Юрий Егоревич ван

. Рязаний Юрий Егоревич ван орос нутагт аюул учирч байгаа тухай харанга дэлдэж бусад вангуудад хандаж хамтран тэмцэхийг уриалахад нь ганц нь ч хариу өгсөнгvй. Тэгээд Монголын морин цэргийг хилийн орчим тосон байлдахаар шийдэж Воронежийн ой руу цэрэг явуулсан нь хvч тэнцвэргvй тулалдаанд хядуулжээ.

Бат хаан 1237 оны 12 дугаар сарын 16-нд Рязань хотыг бvслэлт хийж эхнэр, охидуудаа авчран тушаах тухай тулган шаардлагынхаа хариуд "Биднийг амьд байгаа цагт горьдсоны чинь гарз!" гэсэн хариу авч дайралтын багууд байгуулж цайз руу зогсолтгvй дайралт хийсээр 21 -ний өдөр хотод нэвтэрч ихээхэн хохирол амсаж байж эзлэв

хот сууринг галдан шатаа

Иртыш мөрний эх хавьд хуралдуулсан монголын 140 мянган их морин цэрэг 1236 оны хоёрдугаар сард баруун зvгт аян дайнд мордож нэг жилийн хугацаанд Ижил мөрний урсгалын дунд нутаг, Зэрлэгтал, Каммын болгаруудын НУТГИЙГ эзэлж аливаа эсэргvvцлийг хэрцгийлэн дарж хот сууринг галдан шатааж олон арван мянган хvнийг монголын хаад, ноёд, цэргvvдийн гэр бvлд зарц болгож байв.

Бат хаан уужим талд морин цэргvvд, морьдоо хэсэг амраагаад 1237 онд орос нутаг руу анхны аян дайныг хийж Зэрлэг талтай хиллэдэг Рязаний вант улсын нутагт нэвтрэн орж ирэв.

Гvег хаан, Тулуй

Чингис хааны хоёр дахь хvv Цагаадай хааны санаачилгаар 1229 онд зохион байгуулсан Монголын хаадын хуралдайгаас аугаа байлдан дагуулагч эцгийнхээ гэрээслэлийг хэрэгжvvлж Хятад, Солонгос, Энэтхэг, Европийг бvхэлд нь байлдан эзлэх аян дайн хийх тvvхэн шийдвэр гаргаж гол цохилтыг нар мандах нутгаас баруун зvг хийхийг онцлон заасан байв. Vvнд кипчак (половец), оросын вангууд, Ижил мөрөн хавийн болгаруудын нутгийг эзлэн тvрэмгийлэхэд хамгийн их цэргийг хуваарилж тvvнийг Бат хаанд захируулахаар болж тvvний удирдлагад тvvний ах дvv, vеэл дvv нар тэдний дотор Өгөөдэй хааны хvv ирээдvйн Гvег хаан, Тулуй
хааны хvv ирээдvйн Мөнх хаан нар тус тусын цэрэгтэйгээ оржээ. Бат хааныг Монголын цэргийн нэрт жанжин Сvвээдэй, Хубулай нарыг дагалдуулжээ.

хуарангийн ойролцоо

Монголын цэрэг унгарын цэргийг залилж хээр тал газар гаргах зорилгоор Сайо голын зvг зориуд ухарчээ. Унгарын хаан 1241 оны гуравдугаар сард холбоотны цэргээ Сайо голын эрэг дээр хуарагнан бууж хөсөг тэргээр эргэн тойрон бэхлэлт хийж голын ганц гvvрийг хамгаалалтад авав. Гэтэл Монголын морин цэрэг ШӨНӨ дөлөөр гvvр, голын бvх гармийг булаан авч холбоотны цэргийн хуарангийн ойролцоо довууд дээр хээрийн хуарангаа байрлуулав. Рыцариуд монголын цэргийн хуаран руу дайралт хийсэн ч суман мөндөр, шидсэн чулуунд өртөн байрлалдаа буцжээ. Рыцарийн дахин нэг баг цэрэг дайралт хийхэд монголын морин цэрэг бvслэн устгаж холбоотны цэрэгт дунай мөрний зvгт ухрах бололцоо олгомогцоо араас нь 6 хоног мөрдөж хэсэг хэсгээр нь таслан устгасаар Пешт хотод нэвтэрч чаджээ.

цэрэгийн ухаан

Бат хаан 19 настайдаа гэхэд суут өвөг эцгийнхээ аян дайн хийх стратеги, тактикийг гvнзгий судалж эзэмшсэн, их морин цэргийг захирах чадвартай цэргийн дарга болон төлөвшсөн байв. Тvvний эцэг Зvч ууган хvvгээ цэргvvддээ vлгэр дууриалал болохуйц жинхэнэ цэрэг болгон хvмvvжvvлж их цэрэг удирдах урлаг, улам өргөжин тэлсээр байгаа улс орондоо дотоодын самуун vймээн гаргахгvй удирдаж байх чадварыг тvvнд зааж сургажээ.

цэрэг удирдах урлаг

Бат хаан 19 настайдаа гэхэд суут өвөг эцгийнхээ аян дайн хийх стратеги, тактикийг гvнзгий судалж эзэмшсэн, их морин цэргийг захирах чадвартай цэргийн дарга болон төлөвшсөн байв. Тvvний эцэг Зvч ууган хvvгээ цэргvvддээ vлгэр дууриалал болохуйц жинхэнэ цэрэг болгон хvмvvжvvлж их цэрэг удирдах урлаг, улам өргөжин тэлсээр байгаа улс орондоо дотоодын самуун vймээн гаргахгvй удирдаж байх чадварыг тvvнд зааж сургажээ.

Хубилайн дүү Аригбөх

Нөгөө талаар Сүнг дайлсан дайнд гавьяа байгуулан нэр сүрээ нэмэгдүүлэх нь Хубилайн бодож төлөвлөсөн дараагийн алхамд нэн чухал хөшүүрэг болох байв.
Гэвч Хубилай юу юугүй сөхрөн унах болсон Сүнг гүйцэд дарсангүй, цэргээ гэдрэг нь яаран татжээ.
Ийн яаран эргэсний учир нь Хархоринд талийгаач хааны хойтын ёслолд оролцохоос илүүгээр түүний орыг хэн залгамжлах вэ гэдэг асуутал тун ноцтойгоор сөхөгдөж байсанд юм. Учир нь Мөнх хааны шадар хүмүүс, бусад алтан ургийнханы олонхи нь Их хааны ор суух хүнээр Хубилайн дүү Аригбөхийг сонгохоор бэлтгэж байсан ба ерөөс Мөнх хаан ч Сүнг дайлаар мордохдоо Аригбөхөд төрийн хэргийг хариуцуулж өөрийгөө орлуулан үлдээгээд байсан юм.

монголын цэргийн хүчин

Монголын их хаан золгүй тохиолдлоор эндэж, тэдний их цэргийн давшилт саатах төдийгүй гол хүчин гэдрэгээ буцсан нь Сүнгийнхний хувьд өөрсдийн батлан хамгаалах хүчиндээ итгэсэн, цэрэг ардын сэтгэлийг сэргээсэн хэрэг явдал болсон нь маргаангүй.
Хубилайн гэнэт цочсон мэт уулгалан дайрсан нь бие барсан хаан ахын төлөөнөө Сүнгийнхэнд хариу барин, Мөнх хааныг нас баран, монголын цэргийн хүчин суларсан гэсэн цуурхалыг даран монгол цэргийн сүрийг үзүүлсэн зүй ёсны зүтгэл байлаа.

Эжоу хот

Хубилай Мухулайн ач Бахадур ноёнтой зөвлөөд энэ бол цуу яриа байж болох юм. Тиймд нэг их анхаарах хэрэггүй юм гэж шийджээ. Гэвч тэд Баралусын Булаган-Колчагай ноёны хүү Орке ноёныг Мөнхийн хуаран руу баттай мэдээ авахуулахаар илгээжээ.
Тэрээр хаан ахын бие барсан мэдээг сонсмогц гэнэт ухаан орон, нойрноос сэрсэн мэт удтал зүүрмэглэн суусан газраас шаламгайлан хөдөлж хэдхэн өдрийн дотор өмнөх дөрвөн жилийн туршид яваад туулж бараагүй хол замыг гэтлэн Хуашуй голыг гаталж, Да-шен-гуан боомтыг өнгөрөн Сүн улсын харуулыг цохиод Жинху нуурын газрыг дайран Хөх мөрнийг Янлу-бу олмоор гатлан Мөнх хааны удтал хүсэмжилсэн Эжоу хотыг хүчлэн довтолжээ.

Гуанчун

. Гансу мужид байсан цэргийн бэлтгэл хүчин ч мөн зарлиг шийдвэрийг хүлээхгүйгээр Гуанчун руу гэдрэг эргэжээ. Ийнхүү цэрэг анги бүр зөвхөн өөрийн удирдсан хүмүүсийн саналаар хөдөлж, нэгдсэн армийн шинж төрхийг алдан задарч сарнисан, хоорондын хэлхээ холбоогүй, үйл ажиллагааны уялдаагүй хэсэг бүлэг болон сарнисан байна.
“Судрын чуулган”-ы мэдээгээр Мөнхийг нас барах үед Хубилай Бээжинд байв. Тэрээр Бээжингээс хөдөлж, Хуанхэ мөрөнд ирэхдээ хаан ахыг нас барсан гэсэн мэдээ сонсжээ.

бат хаан

Монголын эзэнт гvрний хаан, 1236-1242 онуудад Дорнод болон Төв Европт хийсэн аян дайныг удирдагч Батхаан нь аугаа байлдан дагуулагч Чингис хааны ууган хvv Зvчийн хvv болон төрж эцгийнхээ гэрээслэл ёсоор Аралын тэнгисээс баруун, баруун-хойд зvг орших Монголын эзэмшил нутгийг захирах болжээ.
Чингис хааны гурав дахь хvv Өгөөдэй тvvнд эцгийнх нь эзэмшил нутаг болох Кавказ, Хорезмийн хаант улсын нутгийг 1227 онд таслан өгчээ. Тvvнд ногдсон нутаг нь тvvний байлдан дагуулах өрнөдийн орнуудтай хиллэж байв.

Мөнх хаан насан эцэслэжээ

Хубилайн алгуурласны уршгаар Сычуан дахь Мөнхийн удирдсан Монгол цэргийн гол хүчний давшилт удтал саатаж, улмаар 1259 оны зуны халуунд цэргүүдийн дунд халуун хижиг өвчин дэгдэхэд Мөнх хаан ч мөнхүү өвчинд өртөж мөн оны 8 сард харамсалтайгаар насан эцэслэжээ. Мөнх хаан нас барсан нь Монголын нэгдсэн их гүрэнд том цохилт, хүнд гарз байв. Юуны өмнө Мөнх хааныг нас бармагц өмнөд Сүн улсыг дайлан байлдсан арми нэгдсэн жолоодлогогүй болж, зам тус бүрийн цэрэг өөрийн дураар үйлдэж эхэлжээ. Хан хүү Асутай Хундакай ноёноор Сычуан дахь цэргийн хэргийг удирдуулан үлдээгээд өөрөө хаан эцгийн шарилыг аван нутгийн зүг жолоогоо залсан байв.

Сүнд гялалзсан ялалт байгуулбал

Хэрвээ Мөнх хааны Өмнөд Сүн рүү хийсэн дайн ялагдалд хүрвэл монголын эзэнт гүрэн задран нурах ч, түүнийг дагаад Хубилайн өөрийнх нь хувь заяа ч хутганы ирэн дээр очиж болох нэн эмзэг хэрэг байлаа. Хубилай чухам үүнийг хүсээ юу гэвэл яавч үгүй. Харин тэрээр Мөнх хаан өмнөд Сүнд гялалзсан ялалт байгуулбал хэдэн арван жилийн туршид хичээн арвитгасан хятад орон дахь түүний нэр, нөлөө унаж, улмаар говийн өмнөх орон хийгээд Хятадыг захирах эрхээ бүрмөсөн алдаж ч болзошгүйг тэрбээр сайтар ойлгож байсан боловуу. Учир нь тухайн үед аян дайнд оролцогсдын гавьяа зүтгэл, хувь нэмрээр нь шинэ газар нутаг, эд баялагийг хувиарлан олгож байлаа.

Бээжинд сууж байсан

Хубилайн тийнхүү алгуурласны учир шалтгаан бүрхэг юм. Ер нь хятад зөвлөх, түшмэдийн шаргуу ятгалга байснаас Хубилайн зүгээс Өмнөд Сүн улсыг шуурхайлан довтлохоо алгуурласан ч гэдэг. Бэлгүтэйн учирласнаар бол түүний хөл өвчтэй байжээ. Хубилайг Сүн Улсыг дайлах цэргийн Зүүн жигүүрийг толгойлохыг даалгахад тэрээр Бээжинд сууж байсан. Бэлгүтэйн учирлалын дагуу Мөнх түүнийг шахахыг болиод түүний оронд Тогачараар цэргийг удирдуулан дайнд орсон. Харин дайн нэгэнт эхлээд багагүй хугацаа өнгөрсөний хойно Хубилай цэргээ аван Сүн улсыг зорьжээ.

Хөх мөрний сав

Гэтэл 1254 оноос хойш Фу-жоугаас уригш арвитэй ахиж өгөөгүй Хубилайн цэрэг Хуаншуй голын нэгэн цутгаланд Сычуан мужийг довтлон буй хаан ахдаа туслахыг таг мартсан мэт суурин суусаар байв. Мөнх хаан бухимдан Хубилайд удаа дараа элчин илгээж, Эжеуг дайран эзэлж, Хөх мөрний сав дагуу байгаа Сүн улсын цэргийг хоёр хэсэг болгон, мөрний дунд ба доод хэсгээс Сычуан дахь цэрэгтээ туслах ажиллагааг таслан зогсоохыг тушаасаар байв. Хэрвээ тэрээр хаан ахын тушаалыг ёсчлон гүйцэтгэвэл Сычуан муж дахь Сүн улсын хамгаалалт тун хэврэгхэн болж, Мөнхийн байлдаан шуурхай өндөрлөх байв.

Урианхайдай жанжн

1257 оны 10 дугаар сарын сүүлчээр хөдөлсөн Мөнх хааны баруун замын их цэрэг Хятадын 20 гаруй хот, боомтыг авч уригшилсаар Сүн улсын стратегийн чухал түшиц газар болох Сычуан мужид халдав.
Чингисийн отгон дүү Тэмүгэ Отчигины хүү Тогачараар удирдуулсан зүүн замын цэрэг нь Хубей мужийн баруун хэсгээр Сүн улсад цөмрөв. Өмнө нь Хубилайн хамт Сүн улсыг дайлах зам нээх зорилготой ирсэн Урианхайдай жанжны цэрэг 1258 оны 4 дүгээр сарын үест Вьетнамаас хөдөлж, Сүн улсын ар талаас довтлон, өмнөд Хятадын Гуанси, Хунань мужуудад нэвтэрч, тус оны 8 дугаар сард Чанша хотыг бүслэн байлджээ.

Наймалжин хатан

Цагаагчин гахай жилийн зуны тэрхүү түгшүүрт өдрүүдэд Хубилай Бэрх ноёны ивгээл дор Их хуралдайг амжилттай даргалан ахдаа хаан ор суудлыг эзлэхэд ихээхэн түшиг тулгуур болж явсан гавьяатай билээ. Мөнх ч Наймалжин хатан хийгээд Гүюгийн дараах хатны засаглалын үед төрийн эрхийг авах түгшүүртэй, амь өрссөн тэмцлийн хүнд он жилүүдэд өмөг түшиг болж явсан дүү нартаа бусад хэнээс ч илүү итгэх учиртай. Тиймээс ч Мөнх их хаан ор суусан даруйдаа гурван дүүдээ үйлсийн ихийг, алдрын хүндийг даатгасан хэрэг.

цаг хожих явдал

Тухайн цаг үед нэгдсэн төрийн эрх ашгаас хөндийрсөн л гэж үзвэл хатуу догшноор шийтгэн цээрлүүлж байсан тул энэхүү намжмал байдлийг авчирсан уулзалт нь Хубилайд амсхийлт, үйл явдал хийгээд хүч нөөцөө цэгнэж үзэх зэргээр улс төрийн ихээхэн ашигтай байсан нь гарцаагүй юм. Хамгийн гол нь түүний хувьд хүлээлт, цаг хожих явдал байсан гэж үзэж болно. Ер нь улс төрийн хатуу ширүүн тэмцэл зөрчилд зарим тохиолдолд уулгалан шахамдуулан дайрахаас хүлээн отох нь илүү үр дүнд хүргэх нь ч бий.

1258 он

Хаан ах маань дайнд явж байхад би яаж гэртээ үлдэх вэ?” гэж хэлээд өөрийн харьяат цэргээ аван араас нь хөдөлжээ. Гэхдээ энэ нь их хожуу, өөрөөр хэлбэл жил гаруйн дараа Сүнг дайлах дайн үндсэндээ зогсож, Мөнхийг нас барах үеэр Бээжингээс хөдөлсөнийг “Судрын чуулган” ийнхүү тэмдэглэсэн байна.
Юутай ч Хубилай ихээхэн хүчин чармайлт гаргаж байж 1258 оны хавар ахдаа биеэр бараалхан нүүр тулан уулзаж бий болсон энэхүү түгшүүрт байдлыг намжаав.

Бэлгүдэй ноён

Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хассан талаар Рашид –ад-Дин арай өөрийг тэмдэглэн үлдээсэн байна. Түүнд дурдсанаар бол Мөнх хаанаас Хубилайг Зүүн гарын цэргийг удирдан дайнд оролцохыг хэлэхэд их авга Бэлгүдэй ноён “Хубилай нэг удаа дайнд өөрийн хэргээ бүтээсэн, одоо түүний хөл өвчтэй байгаа учир аян дайнаас чөлөөлье” гэж учирлан хэлэхэд Мөнх зөвшөөрчээ. Энэ үед Чингис хааны дүү Бөх Бэлгүтэй 110 настай байсан ба тэр жилдээ нас барсан байна. Тэгээд Мөнх хаан Хубилайд “Хөл өвчтэй байгаа бол цэргээ Тогачарт өгөөд Тогачарыг түүний өмнөөс дайнд яв” гэж хэлүүлээд Хубилайн оронд Тогачараар зүүн гарын цэргийг ахлуулсан гэдэг. Харин Хубилай “Хөл зүгээр болов.

Курчи

Сүнг дайлах цэргийн баруун жигүүрийг Мөнх хаан өөрөө удирдсан ба хан хөвүүдээс Цагаадайн ургаас Кушгай зэрэг хан хөвүүд, Тулуйн хүүхдүүдээс Муха болон Мөнхийн хүү Асутай, Ах дүү Дауту болон бусад хан хөвүүд, ноёдоос Курчи ноёны ургаас Балчик нар, Зүүн жигүүрт Отчиган ноёны хөвүүн Тогачар, Жүчи Хасарын хүү Есүнгэ ноён, Илжигдэй ноёны хүү Чакуле, ноёдоос Микули-Куянкагийн хүү Курмаши, Хонгирад омгийн Ильчи, Уруд овгийн Хөхтэй болон Бучир, Мангуд овгийн Мунка-Кулчар, Чаган нар оролцжээ.

1257 оны 10 дугаар сар

Ингээд Хубилайн Өмнөд Сүнтэй хийсэн аян дайн бүтэл муутай байгаад Мөнх хааны цухал хүрч Сүн Улсыг дайлах ажлыг өөрийн биеэр удирдахаар болов. Тэрээр 1257 оны хавар Хятад орон дахь Хубилайн цэргийн эрхийг хасч, түүний ойр шадар олон хятад түшмэд, жанжидыг их хааны эсрэг санаа агуулсан хэмээн хүнд ялаар шийтгэжээ.
1257 оны 10 дугаар сарын сүүлчээр өмнөд Сүн улсыг дайлаар мордохдоо Монголын эзэнт гүрний засаг захиргааны төв болж байсан улсын нийслэл Хархориныг сахин хамгаалах болон нутагт үлдэх хатад хөвүүд, орд харш, түмт цэргийг захиран мэдүүлж байх хариуцлагатай үүргийг дүү Аригбөхөд даалгаж, түүний дэргэд хүү Уранташаа үлдээгээд явжээ.

Хубилайг ятгасан

Хубилайн дэргэд байсан хятад түшмэд их хааны ордны уур амьсгал Хубилайн эсрэг чиглэсэнд болгоомжлон Хубилайг ятгаж байгаад өмнөд орны эдийн засгийн эрхийг их хаанд сайн дураар өргөн мэдүүлсэн байна. Хэдий ийм болгоомж сэрэмжийг гарган, их хаанд хүчин зүтгэлээ илэрхийлсэн ч асар баялаг хийгээд уудам, хүчирхэг Хятад орон дахь Хубилайн нөлөөг Их хаан анхаарлаасаа нэгээхэн бээр ч холдуулсангүй байжээ

ах дүүсийн хооронд яс хаясан

Ноёд, түшмэдийн ийнхүү болгоомжилсон нь өнгөцхөн харахад хожмын хаан ширээний төлөөх тэмцлийн уг суурийг тавьсан, ах дүүсийн хооронд яс хаясан хэрэг явдал мэт харагдаж болох ч ийнхүү болгоомжлохоос өөрцгүй байсныг дараа дараагийн хэрэг явдал харуулдаг. Иймд уг сануулгыг аргагүй Их хаанд хүчин өргөж буй шударга санаа, Монгол улс үндсээ бодсон язгууртнуудын сэрэмжлүүлэг байсан гэвээс зохилтой.

хятад түшмэд

Хархорумын гоёмсог орд харшаас дутуугүй ордыг монголын өмнөд хэсэгт Долнуур/Долооннуур/-ын орчимд буюу хятад түшмэлийн санал болгосон тэр газарт барих зөвшөөрлийг хүсэхэд Мөнх хаан дэмжжээ. Хубилай энэхүү шинэ хот байгуулах ажлаа шууд эхлэх гэтэл түүний алс хэтийн санаа зорилгыг таамагласан Монголын томоохон ноёд, түшмэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ялангуяа тэр үед Мөнх хааны дараа орох эрх мэдэл, нэр нөлөө бүхий байсан Аригбөх, Хархорин хотын дарга Алаандар ноён зэрэг Их хааны зарим түшмэд, ноёд Хубилай хятад түшмэд, жанжидийн үгийг дагаж их хаан ширээнд санаархаж байгаа тухай ч ажиг сэжиг авч, Мөнх хаанд “Хубилайн эрх ямбыг хязгаарлах, нэн ялангуяа түүнээр монголын их хааны ширээг залгамжлуулж яасан ч болохгүй хэмээн” удаа дараа сануулан хэлж байсан байна.

Аригбөх, Алаандар на

Гэвч Мөнх хаан өмнө өгсөн зөвшөөрлөөсөө татгалзсангүй. Энэ талаар эрдэмтэн Ч.Далай “...Тэгэхдээ Монголын нийслэлийг нүүлгэх тухай асуудлыг тэр үед Хубилай хараахан тавиагүй байсан бөгөөд Мөнх хааны зүүдэнд ч тийм санаа ороогүй нь мэдээж. Мөнх хаан Хубилайд шинэ хот барихыг зөвшөөрөхдөө зөвхөн хятадыг захирах засаг захиргааны төв хэмээн үзсэн хэрэг” гэжээ.
Гэсэн ч Мөнх хаан Аригбөх, Алаандар нарын үгийг чихний хажуугаар зүгээр нэг өнгөрөөчихсөнгүй

Кайпин

1252 онд хятад түшмэл Яо Шу “Цзинь-лянь-чуань” гэдэг газар шинэ хот барьж, нэрийг нь “Кайпин” хэмээн нэрлэхийг Хубилайд зөвлөн хэлж байжээ. Үзэсгэлэнт шар цэцэг ургасан хөдөө талыг хятадаар “Цзинь-лянь-чуань” гэдэг ажээ. Уг газар нь Шандийн шар тал агаад энд баригдсан Кайпин /одоогийн Шанд/ хот хожим 1260 онд Монгол гүрний нийслэл, улмаар 1266 онд Юан гүрний дээд нийслэл болон өргөжсөн юм. Хятад бичгийн түшмэлийн энэхүү санал Хубилайн Их хаан болох, улмаар Хятадад нүүдэллэн суурьших алсын эчнээ санаанд нэн тохирсон тул нэгэн хээнцэр орд харш барихаар болжээ. Хубилай хаан ахдаа хятад нутгийн янз янзийн амттай дарсыг өгч согтоож байгаад төрийн хэргийн их зүйлийг нууцгайлан ярьдаг байсан гэдэг

төрт ёс

Аливаа үйлийн учир шалтгаан гэгч тун ялигүй мэт зүйлээс үүдэх нь бий.
Мөнх хаанаас Хятад орны Ерөнхий захирагчаар томилогдсон Хубилай хятадын сэхээтнүүд болон цэргийн эрхтнүүдээр өөрийгөө хүрээлүүлэн, тэдний санаа бодлыг сонсон зөвшөөрөх нь их болж улмаар хятадын талыг баримталсан бодлого явуулж эхэлсэн нь Гүюг хааны дараа эзэмшил газар их, харьяат ард олонтой томоохон ноёд, ихэс дээдсүүд бие даах явдлыг илтэд эрхэмлэх болж, энэ байдал газар сайгүй үзэгдэх болсон их гүрнийг дахин сүр хүчээр нэгтгэн хураасан Мөнх хаан болон бусад олон монгол ноёдод тийм ч таатай байсангүй. Ерөөс анхнаасаа л монголчууд Хубилайг төдийлөн дэмжихгүй байснаас тэрээр өөрийн хүрээлэл, дэмжлэгт гарсан орон зайг хятадуудаар нөхөхөөс өөр аргагүй болж байжээ. Хубилайн нэр нөлөө зөвхөн Мөнхийг хаан ширээнд залсан Их хуралдайг даргалан хийлгэсэн үеэс л илэрхий өсөж эхэлсэн гэдэг.

байлдаан

Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна.
Урианхайдаа жанжины цэрэг Сүн Улсын 30 мянган цэргийг хиар цохин 200 хөлөг онгоцыг нь буулган авав. Гэтэл Хубилайн зүгээс дайныг шуурхайлах талаар идэвхтэй санаачилга гаргахгүй байгаа нь дайныг удаашруулахад хүргэжээ. Хубилай тэр үед дайны талбарт бус, бүх хэргийг Урианхайдайд даатгаад Бээжинд амар жимэр сууж байв.

мөнх хаан

Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж. Хубилай болон жанжин Урианхайдай нарын удирдсан цэрэг 1253 онд Дали улсыг түвшитгэсэн нь өмнөд Сүн улстай баруун өмнөд хязгаараар нь шууд хил хаяа нийлэх болжээ. Гэвч Хубилайн өмнөд Сүн улсад хийх аян дайн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн туршид сунжран удаашрав. Байлдааны ажиллагаа Янчжо хот, Хөх мөрний сав газраас Сычуань муж хүртлэх өргөн уудам газрыг хамран өрнөсөн бөгөөд монголын талд Умард хятадын зарим цэргийн жанжид өөрсдийн анги нэгтгэлүүдтэйгээ оролцсон байна.

бодлого

Энэ коеффициентийг тооцоолохийн тулд эхлээд Xба Y-ийн утгуудийг өсөх дарааллаар нь эрэмбэлнэ. (рангална), dнь эдгээр Xба Y-ийн рангуудын ялгавар бөгөөд эдгээрийг тооцож квадрат зэрг дэвшүлж нйилбэрийг нь авна. Хэрвээ X,Y-ийн ранг хоёулаа тохирч байвал ∑▒d^2 =0 буюу rs=1 болж бүрэн шууд хамааралтай байн. Хэрвээ шинж тэмдгийн өгөгдсөн утга ижил байвал рангуудыг нэмж тэдгээрийн хооронд хуваах замаар дундаж рангийг олно.

Хубилай хааны төрийн бодлого

XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань гүрнийг үндэслэн байгуулснаар монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа өөр амьдрал хөгжил бүхий хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголыг язгууртануудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдныхаас улам хурцаджээ.

хубилай хаан

Хубилай Умард хятадын эзлэгдсэн газар нутгыг захиран барих хэргээр удаан хугацаагаар хятад газар амьдарч хятад хүний амьдрал ахуйг ойлгон мэддэг болжээ. Тэр хар багаасаа эрдэм номын ажлыг хичээнгүйлэн суралцаж, хэд хэдэн хятад эрдэмтэн хүнийг ашиглаж хятад хэл заалгаж, хятадын түүх судар яриулж байснаас гадна зарим үед төр барих ажлаар тэдний саналыг сонсдон байжээ. Хубилай бичиг ном сайтай, цэргийн эрдэмд авъяастай.

Аригбөх ялагдав

Аригбөхыг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонх хан хөвгүүд, угсааны ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ.

Ариг бөхын эсэргүүцэл

. Мөнх хаан Өмнөд хятадын Сүн улсыг байлдаж явах зуур Аригбөх Хархорумын ойролцоо орд барин сууж, уугуул монгол газар орныг сахин үлдэх үүрэгтэй байжээ. Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхын мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ.

хаан ширээны тэмцэл

Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгөдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан. Мөнх хаан уул тэмцлийг идэвхитэй зохион байгуулагчийн нэг Ширэмүнийг цаазаар авснаар хаан ширээ булаацалдах тэмцэл түр зуур намжсан байв. Гэтэл Чингисийн “алтан ураг”-ийн дотор хаан ширээний тэмцэл Тулуйн хоёр хүү Хубилай, Аригбөхийн үеэс дахин хүчтэй болж улмаар Монгол улс төрийн тусгаар тогтнолын хувь заяатай холбогдсон ноцтой хэрэг явдал болон хувирчээ.

мөнх хаан бодлого

XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань гүрнийг үндэслэн байгуулснаар монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа өөр амьдрал хөгжил бүхий хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголыг язгууртануудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдныхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсад тусгаар тогтнол аюул учирч эхэлсэн байна.

гэрээс сургууль орох зам


View гэрээс сургууль орох зам in a larger map

гэрээс сургууль орох зам


View гэрээс сургууль орох зам in a larger map

найзуудтайгаа амралт оров

миний бяцхан дүү

гэр бүлээрээ зугаалсан нь

Tuesday, October 6, 2009

Холболт